Та текст шивж, дуу сонсоод л компьютер сурчихсан, бараг л мэргэжлийн программист болчихлоо гэж єєрийгєє бодож болохгvй шvv. Бидний мэдэхгvй маш олон зvйлс тэнд байгаа. Эндээс ухаж тvнхэж байж алдаа цоорхойг нь илрvvлж хакерууд вирус бичиж, антивирус програмын компаниуд тэднийг устгах нэрийдлээр таны халаасны мєнгєєс хумсалсаар байна.
Гэхдээ хvн бvр expert болох албагvй учраас энэ салбарт vргэлж боломж байх болно. Залуу насанд суралцаж мэдэх зvйлс маш их бий...
Эдгээр нь vйлдлийн системийн алдаа биш, зvгээр л хvн бvр мэддэггvй нэмэлт ойлголт, функцууд юм. Доорхоос гадна танд єєр мэддэг зvйлс байвал бичиж vлдээгээрэй.
(Зарим тохиргоо нь ситемийн кодыг єєрчлєх тул мэргэжлийнхэнд илvv тохиромжтой. Мэдэхгvй зvйлсээ хамаагvй оролдож байж Виндовсоо гацаачихав. vvнээс vvдэн гарах аливаа хариуцлагыг хэрэглэгч єєрєє хvлээнэ.)
1.Эхлээд Command Prompt ыг гаргаж ирэх хэрэгтэй. Шууд winkey+R гэж дараад cmd эсвэл command.com гэж бичвэл гарч ирнэ.
Ингээд та MS DOS руу нэвтэрлээ. Командын эхний мєрєнд Виндовсын урилга гарч ирнэ. Одоо та 'systeminfo' гэж бичээд enter дар. Гэхдээ ' ' хоёр дуслыг нь бичихгvй шvv. Энд гарч ирж байгаа мэдээлэл нь таны Компьютерийн бvхий л драйвер, ассан цаг, санах ой, сpu, pagefile гээд машины тань биеийн байцаалтыг гаргаж ирж байна гэсэн vг. Дээрх мэдээллээ файл руу бичихийг хvсвэл
'systeminfo > c:info.txt' гэхэд хангалттай.

2.Windows Xp -нь autoupdates, registering a Passport, Windows Messenger зэргийг vргэлж сануулж , ажиллуулж жижиг balloon цонх гаргаж ирдэг. Хэрвээ та vvнээс залхаж байгаа бол доорх тохиргоог run egedit дээр єєрчлєєрэй.
HKEY_CURRENT_USER/Software/Microsoft/Windows/Current Version/Explorer/Advanced - дотор баруун товчоо дараад newDWORD гэж сонгоод EnableBalloonTips гэсэн нэртэй утга vvсгэх хэрэгтэй. Тэнд hexodecimal - утгыг нь 0 болгох ёстойг анхаарна уу.

3.Виндовс-д єєрт нь шуурхай товчлуурууд олон байдаг. Эдгээрийг хvмvvс мэдэхгvй заавал хулганаараа хийх гэж цаг алддаг.
Доорх шуурхай товчлууруудыг ашиглаж сурвал цаг алдахгvй илvv хурдан ажиллах бололцоотой болно.
Жишээлбэл :
Windows key+Break - System Properties харилцах цонх гарч ирнэ.
Windows key + D - шууд desktop гаргана. Дахин дарахад буцаана.
Windows key + Tab - taskbar дээр байгаа идэвхитэй цонхнуудын хооронд шилжинэ.
Windows key + L - Login Screen -руу шилжинэ (шууд тvгжинэ).
ALT+F4 - Тухайн идэвхитэй байгаа цонхыг хаана.
ALT+SHIFT+F4 -Дээрхийн эсрэг vйлдэл.
ALT+TAB -Идэвхитэй байгаа цонхнуудын хооронд шилжинэ.
ALT+SHIFT+TAB -Дээрхийн эсрэг vйлдэл.
F1 - Ихэнхи тохиолдолд тусламжын цэсийг дууддаг.
F2 - Rename, нэр солино.
F3 - Search, хайлт хийхэд ашиглана.
F5 - Refresh, сэргээх.
F10 - Tittle bar, цэснvvд рvv шууд vсрэнэ.
F11 - FullScreen, дэлгэц дvvрэн харагдуулна.
ALT - Дарж байгаад тухайн цэсний доогуураа зураастай vсгийг дарахад тэр команд шууд биелнэ.
HOME - Мєрийн эхэнд шууд шилжих
END - Мєрийн тєгсгєлд шууд шилжих
PrintScreen - Яг тухайн идэвхитэй байгаа дэлгэцийг зурган хэлбэрээр clipboard -руу хуулна. vvний дараа paint дээр paste хийвэл таны дэлгэц зургаар гарч ирэх болох болно.
SHIFT*5 - Shift товчийг 5 удаа дарахад shift товчны тохиргоо, хулганы курсорын хурд зэрэг бусад тохиргоог єєрчлєх боломжтой.
ALT+SPACE - Тухай цонхон дээр хулганаараа right click дарсантай ижил.
ALT+Righ Arrow - Back, буцна.
ALT+Left Arrow - Forward, буцасны эсрэг буцна.
CTRL+ALT+ARROW(S) – Дэлгэцийг баруун, зvvн, доошоо, дээшээ эргvvлж харуулна
etc... олон fast keys бий.
4.Start menu доторх цэснvvд болон дэд цэснvvд гарч ирэхдээ бага зэргийн удаж байж гарч ирдэг шvv дээ. Тэгвэл та энэ хурдыг нь єєрєє єєрчилж болно. HKEY_CURRENT_USER/Control Panel/Desktop/MenuShowDelay -нь vндсэн 400 гэж байгааг 0 -ч юмуу арай хурдан болгосон ч болно.
5.Internet Explorer програм нь автоматаар temporary files- ыг устгадаг сонголттой байдаг. Эдгээр файлууд нь таны vзэж буй вэб хуудсыг танд харуулахын тулд Internet Explorer - н татаж авчирсан тур зуурын файлууд юм. Cookies гэдэг бол хэрэглэгчийн хувийн мэдээлэл (username, password) ыг агуулдаг, вэб хуудсанд нэвтрэхэд Internet Explorer-н хийдэг бичилт буюу бас л тvр зуурын файл юм.
'Options/Empty Temporary Internet Files folder when browser is closed' -г чагтлаад 'apply' гэхэд болно.Та єєрийн данснаасаа бvрэн log out хийгээгvй тохиолдолд дараагийн хvн тухайн сайт руу ороход шууд таны данс руу орох болно. Гэхдээ том хамгаалалт сайтай сайтууд бол ингэхгvй. Ихэнхи тохиолдолд та интернэт хєтєч (IE, Mozilla, Opera) програмынхаа Cookies-ыг устгахад таны login хийсэн бvх мэдээлэл давхар устдаг. Тиймээс яаралтай нэгэн зэрэг олон сайтад данс руугаа нэвтэрчихсэн байгаад гарах тохиолдолд Cookies -ээ устгаад хаахад хангалттай. Mozilla дээр бол Ctrl+Shift+Del.

6. Та NAT(network address translation) ашиглаж байгаа єєрийн найздаа Remote Assistance-н тусламжтайгаар сvлжээ vvсгэж туслаж болно. Гэхдээ автоматаар vvсэхгvй. Найздаа Remote Assistance invitation хийж RCTICKET шинж чанартай NAT IP хаяг (192.168.1.10) -ыг найзынхаа жинхэнэ IP - аар сольчих. єєрийн IP -аа мэдэхгvй байгаа бол www.whatismyip.com - руу орж vзэж болно. Мєн найздаа хэрвээ firewall ашигладаг бол 3389-р портыг онгорхой болгох ёстойг хэлээрэй.
7.Та єєрийн ажиллаж буй ажлын орчиноо Win Key+L гэж тvгждэг байх. Тэгвэл бас єєрєєр ингэж болно.
Desktop дээрээ баруун товчоо дараад New shortcut vvсгэ. Гарч ирэх харилцах цонхон дээр 'rundll32.exe user32.dll,LockWorkStation' гэж бичээд нэрийг нь хvссэнээрээ єгєєд хадгал. Ингээд л гvйцээ. Одоо та энэ Shortcut дээр дарахад Workstation чинь тvгжигдэх болно.
8.Та ямар нэгэн файл устгахдаа Хогийн сав руугаа хийлгvй шууд утгах боломжтой. Shift+Del - ээс гадна start un тэгээд 'gpedit.msc' гэж бич. Гарч ирэх харилцах цонхноос User ConfigurationAdministrative TemplatesWindows ComponentsWindows Explorer -аас 'Do not move deleted files to the Recycle Bin' гэсэн setting-ийг олоод тохиргоог нь Enable болгочих. Илvv дэлгэрэнгvй vзвэл Managment Console -д єшєє олон боломжууд байгаа

9.MS-DOS (Disk Operation System ) систем нь анх
1981-7ñàð MS-DOS 1.0 хуивалбар
1982-8 ñàð MS-DOS 1.25 хуивалбар
1983-3 ñàð MS-DOS 2.0 хуивалбар
1984 MS-DOS 3.0,3.1 хуивалбар
1986-4 ñàð MS-DOS 3.2 хуивалбар
1987-4 ñàð MS-DOS 3.3 хуивалбар
1988-6 ñàð MS-DOS 4.0 хуивалбар
1988-11 ñàð MS-DOS 4.01 хуивалбар
1991-6 ñàð MS-DOS 5 хуивалбар
1993-11 ñàð MS-DOS 6.2 хуивалбар
1994-3 ñàð MS-DOS 6.21 хуивалбар
1994-4 ñàð MS-DOS 6.22 хуивалбар
хvртэл гарч ирэхдээ єєрийн багц файлуудад олон сонирхолтой командуудыг багтаасан байдаг. Жишээлбэл 'eventcreate' , 'eventtriggers' зэрэг системийн процессийн хяналт vvсгэдэг командууд, мєн бусад дэд системийг vзvvлэлтийг хянах vvрэгтэй 'typeperf' команд зэрэг командууд байдаг. Мєн 'schtasks' - scheduled task (тодорхой цаг сонгож task ажиллуулах).
Дискээ шалгахын тулд 'chkdsk' гэж бичвэл CheckDisk команд шууд ажиллана. Виндовс заримдаа бvрэн shut down хийж чадаагvй бол дахин асахдаа 10 секунд таныг vйлдэл хийхгvй бол дискээ шалгадаг шvv дээ. Тэр маань энэ юм. Ихэнхи тохиолдолд DOS-н орчинд 'команд' /? гэж бичвэл дэлгэрэнгvй мэдээллийг нь та олж авна.
10.Та ажиллаж байхдаа єєрийн хамгийн сvvлд нээсэн task (є.х програм launch, application, game) -аа хаахыг хvсвэл командын мєрєн дээр 'taskkill /pid' гээд task -н дугаарыг нь бич. Эсвэл зvгээр л 'tskill' гээд процессийн дугаарыг нь бич. Мєн 'tasklist' гэж бичиж vзвэл таны системд юу болоод байгааг илvv ойлгох болно.
